Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоол, үйлчилгээний салбарын ААН-үүд нийслэлийн захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулснаар улбар шар түвшинд шилжсэн үед үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй ААН сүүлд байгуулсан хариуцлагын гэрээний дагуу 100 хувийн дүүргэлттэйгээр 00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Харин улсын хэмжээнд нэмэлт 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшингээс “шар” түвшин рүү шилжүүлэн ихэнх үйл ажиллагааг хэвийн горимоор явуулна гэж ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл “шар” түвшинд шилжвэл ААН-үүдийн цагийн хязгаарлалтыг цуцлах магадлалтай байна.
ААН-үүд цагийн хязгаарлалтгүй болбол хөл хорионы улмаас санхүүгийн уналтад ороод байгаа хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар сэргэж, орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.