Ирэх онд дэлхий дахинд 45 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй

Ирэх онд дэлхийн 43 орны 45 сая орчим хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлэж магадгүй гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын дэлхийн хүмүүнлэгийн төлөв байдлын талаарх судалгаанд дурджээ. Тэгвэл НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли өнгөрөгч сард “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө дэлхийн баячууд хөрөнгийнхөө өчүүхэн хэсгийг хандив болгож өгвөл дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн 40 гаруй сая хүний амийг 7 хоногийн дотор аврах боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. 

Түүнчлэн тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүн амд тусламж үзүүлэхэд 41 сая ам.доллар шаардлагатай байгааг онцолсон байна. Мөн "2022 онд нийт 274 сая хүн яаралтай тусламж, хамгаалалт авах шаардлагатай тулгарах бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн судалгаанаас 17 хувиар нэмэгдсэн талаар НҮБ-ын шинжээч судалгаанд үндэслэн тайлбарлажээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Мартин Гриффитсийн хэлснээр, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хямрал нь юуны түрүүнд хүн амын хамгийн эмзэг бүлэгт илүү хүчтэй нөлөөлнө. Дэлхийн янз бүрийн оронд тогтворгүй байдал улам дордож байна хэмээгээд Афганистан, Мьянмар, Этиопыг жишээ болгон дурджээ.