Түүх соёлын дурсгалт барилга нь биетээр оршин байгаа соёлын өв тул анхны төрх хийц бүтээцийг хадгалан хамгаалах, сэргээн засварлаж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх нь чухал байдаг байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 140-150, улсын хэмжээнд сүм хийдээс гадна эртний хотын туурь гээд 1000 гаруй дурсгал байдаг. Эдгээр түүхэн дурсгалт барилгуудын дийлэнхэд нь зайлшгүй сэргээн засварлалт хийх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд 2022 оноос Чойжин ламын сүм музей, Богд Хааны ордон музей гээд 3-4 барилгыг сэргээн засварлахаар улсын төсөвт суулгасан байна. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтад тулгамдаж буй гол асуудал нь боловсон хүчин бөгөөд цаашдаа манай улсын соёлын чухал өв болсон түүхэн дурсгалт барилгыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд боловсон хүчнийг хангалттай болгох хэрэгцээ үүсээд байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо.
Мөн хууль эрх зүйн орчныг дэмжих бодлого баримтлах шаардлагатай гэлээ.