Хүнсний бүтээгдэхүүний олдоц муу, үнэ өссөн хэвээр байна  

Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний 11-н сарын мэдээллээр инфляц 10,5 хувьтай гарсан байна. Манай улс инфляцийг 373 бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээр тодорхойлдгоос 200 нь импортын бараа байдаг байна. Өнгөрсөн сард инфляц урд өмнө байгаагүй хэмжээнд буюу 10.5 хувьд хүрч өссөн нь импортын барааны үнийн өсөлттэй холбоотой гэлээ.

Инфляцийн өсөлтөд мах, шатахуун, сүүн бүтээгдэхүүн, дизель түлш, тээврийн зардал, алим зэрэг 10 нэр төрлийн барааны үнэ хамгийн өндөр өсөлттэй байсан нь нөлөөлсөн байна. Мөн тээврийн бүлгийн үнэ 19,2 хувиар өссөнд шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Цайны газрын хоол 20 хувиар, ус ундааны бүлгийн үнэ 18,7 хувиар, мах 22,2 хувиар өссөн байна. Худалдаа эрхлэгчид иргэдийн худалдан авалт муу, бараагаа бөөндөж авах үнэ өссөн, олдоц муу байгааг хэлж байна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд хил боомт хаасан ч хүнсний бүтээгдэхүүн болон түргэн муудах бараа бүтээгдэхүүнийг чингэлгээр татсан, үнэ буурсан гэж мэдээлж байсан ч иргэд худалдаачид нөхцөл байдал хэвийн болоогүйг ийнхүү хэлж байлаа.