Манай улсад энэ оны арваннэгдүгээр сарын 26-аас хойш “ковид-19”-ийн халдварын 81 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн Судан улсаас ирсэн энхийг сахиулагчдаас 100 гаруй тохиолдол илэрсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг гарсан хэдий ч дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол зөөвөрлөгдсөн халдварын 50 хувийг эзэлж байна гэлээ. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3, 4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 30 хувь нь шинжилгээнд хамрагдсан талаар хэлж байна. Үлдсэн 70 хувь нь олон нийтийн газраар явж, тусгаарлалтыг зөрчиж байгаа гэлээ.
Түүнчлэн сүүлийн хоногуудад Туркээс ирсэн 30 иргэн, Тайландаас ирсэн 12 жуулчнаас халдвар илэрчээ. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд хилийн чанадыг зорихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.