Тусгаарлах байрны нөхцөл байдал, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгааг иргэд хэлж байна

“Ковид-19”-ийн халдварын шинэ мутаци “омикрон” хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос 12-р сарын 25-наас эхлэн гадаад улсуудаас ирж байгаа иргэдийг тусгаарлах шийдвэрийг гаргасан.  Энэхүү шийдвэрийн дагуу гадаадаас ирж буй иргэд тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдана.  Ингэхдээ 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд нэг өдрийн 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг төлж тусгаарлагдаж байна. Тэгвэл тусгаарлаглагдаж буй иргэдийн зүгээс тусгаарлах байр руу явахдаа олон цаг хүлээхээс авхуулад тусгаарлах байрны нөхцөл байдал хангалтгүй байгаа талаар хэлж байна.

Тэгвэл иргэдийг тусгаарлах үйл ажиллагаанд алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохоо УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдэгджээ.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлалт хийх шаардлага хангасан 30 орчим зочид буудал байгаагаас өнөөдрийн байдлаар 19 зочид буудалд иргэдийг тусгаарлаж байна. Цаашдаа гадны улсаас ирж буй иргэдийг тусгаарлах үйл ажиллаганд тавих шаардлагаа сайжруулна гэж УОК-оос мэдэгдлээ.