Бельгийн нэгэн иргэн вакцин эсэргүүцэгч иргэдээс бэлэн мөнгө аван тэдний өмнөөс “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины 9 дэх тунд хамрагдах гэж байх үед нь цагдаа нар баривчилжээ. Түүнийг Бельгийн Антверпен хотын дархлаажуулалтын төвд вакцин хийлгэх гэж байхад нь баривчилсан юм байна.
Өмнө нь Намюр, Брюссель хотын дархлаажуулалтын төвийн ажилтнууд нэгэн эрэгтэй вакцин хийлгэхээр удаа дараа ирснийг ажигласан талаараа цагдаа нарт мэдээлээд байсан юм мэдээллийн дагуу. Вакцинжуулалтын төвийн ажилтны дүрд хувирсан цагдаагийн ажилтан түүнийг дахин вакцин хийлгэхээр ирэх үед нь баривчилсан байна. Цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө өмнө нь найман тун тариулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Уг үйлдлийг вакцин эсэргүүцэгчдэд гэрчилгээ авч өгөхийн тулд хийсэн, үүнийхээ хөлсөнд хүн тус бүрээс 100-150 евро авсан гэдгээ хүлээжээ. Тэгвэл Бельги улсад “ковид-19”-ийн халдварын тархалтыг хязгаарлах дүрэм журмын хүрээнд зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийг зоогийн газар, цэнгээний газраар үйлчлүүлэхийг зөвшөөрч байгаа. Мөн олон ажил олгогчид ажилтнуудаа вакцинд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа юм. Энэ нь вакцин хийлгэхийг эсэргүүцэж буй олон мянган хүний эсэргүүцэлтэй тулаад байгаа юм.