Нийт малын тоо өмнөх онтой харьцуулахад 268.4 мянгаар өсчээ

2021 оны мал тооллогын урьдчилсан дүн мэдээг үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

  • 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол улсад 67.3 сая толгой мал тоологджээ.
  • Энэ нь малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Монгол улсын мал сүргийн 46.2 хувь нь хонь, 39.3 хувь нь ямаа, 7.5 хувь нь үхэр, 6.4 хувь нь адуу, 0.7 хувь нь тэмээ байна. 
  • Улсын хэмжээнд 3.0 сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.
  • Харин энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг хамгийн их буюу 5.9 сая мал тоолуулжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, 5.0 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдсон байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1 саяар, үхэр 288.8 мянгаар, адуу 230.1 мянгаар тус тус өсөж, ямаа 1.3 саяар, тэмээ 19.1 мянгаар буурсан үзүүлэлт гарчээ.

Түүнчлэн Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440.0 мянгаар өссөн бол Дархан-уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна. Урьдчилсан дүнгээр малтай өрхийн тоо 246.2 мянга болж өмнөх оноос 4.2 мянга буюу 1.7 хувиар өссөн байна нийт малтай өрхийн 76.6 хувь буюу 188.6 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна.

Өмнөх онтой харьцуулахад төл 2.6 саяар буурсан бөгөөд үүнийг цаг агаараас голлон шалтгаалсан гэж үзжээ.