“Ковид-19” цар тахлын эсрэг түр хуулийг 6 сараар сунгалаа

“Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” түр хуулийн хүчин төгөлдөр хугацаа маргааш дуусгавар болох байсан. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлын улмаас хуулийг дахин 6 сараар сунгаж, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр эцэслэн баталлаа. Ингэснээр айл, өрхөд үзүүлсэн гэрэл цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хуулийн хугацаанд хойшлуулах юм.  

Иргэдийн төлбөл зохих зарим төлбөрийг хөнгөлж, хойшлуулж байгаа нь тодорхой хугацаанд иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх ч цар тахлын хуулиар халхавчлан төрийн албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл нэгэнт хууль батлагдсан тул ирэх 6 сарын хугацаанд эрх баригчид хуулиа ашиглан сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийх нөхцөл дахин бүрдэж байна.

“Ковид-19” цар тахлын эсрэг түр хууль 6-р сарын 30 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.