Цар тахлын эсрэг түр хуулийг 6-р сарын 30-ыг дуустал сунгасан. Ингэснээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 6 сараар хойшлууллаа.
Ингэснээр өмнө нь буюу 2021 оныг дуустал ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нар нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй. Учир нь арилжааны банкнаас автоматаар хуулийн хугацаанд үргэлжлүүлэн сунгах юм байна. Харин орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах гэж байгаа тохиолдолд зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал зээлийн хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.
Шинээр хүсэлт гаргах иргэд энэ сарын 15-ны дотор харилцагч банканд биечлэн очих эсвэл өөрийн боломжит цахим хэлбэрээр дамжуулан хандах боломжтой юм байна.