Жо Байден: хэрэв ОХУ Украин руу довтолбол АНУ болон холбоотон орнууд шийдэмгий хариу арга хэмжээ авахад бэлэн

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй өнгөрөгч даваа гарагт утсаар ярьжээ. Тэрбээр утсаар ярих үеэрээ тус улсын хил орчмын байдал дордсон тохиолдолд Вашингтон болон түүний холбоотнууд "шийдэмгий хариу арга хэмжээ" авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлжээ.

АНУ-ын төрийн тэргүүн НАТО-той хамтарсан шугамаар ОХУ-тай удахгүй хийх аюулгүй байдлын хэлэлцээний хүрээнд гаргах дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Үүнээс гадна, Жо Байден Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Вашингтоны амлалт хэвээр байгааг Украины ерөнхийлөгч Зеленскийд дахин нотолжээ. “Тэрбээр мөн Донбассын хурцадмал байдлыг намжаах зорилгоор итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ болон Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийг урагшлуулахад чиглэсэн идэвхтэй дипломат үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ” гэж цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Нэгдсэн улсын тэргүүнтэй удирдагчтай утсаар ярихдаа Украины дотоод хэргийн талаар хэлэлцсэн гэж Владимир Зеленский твиттер хуудсандаа өнөөдөр мэдэгджээ.  Түүнчлэн “Энэ оны анхны олон улсын яриа хэлэлцээг АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн нь бидний харилцаа онцгой болохыг нотолж байна. Бид Европт энх тайвныг хадгалах, хурцадмал байдлыг цаашид даамжруулахгүй байх, шинэчлэл болон олигархижихаас ангижрах талаар явуулах Украин, АНУ болон түншүүдийн хамтарсан үйл ажиллагааг хэлэлцлээ гэж мэдэгджээ.