Хүн амын дунд цус ойртолтын түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэх яриа олон нийтийн дунд байдаг ч манай улс үүнийг бүрэн тодорхойлох, тогтоох боломжгүй байна. Учир нь дэлхийд удамшлын 6000 гаруй өвчин байдгийг бүртгэсэн бөгөөд үүнээс 2000 гаруй нь түгээмэл тохиолддог. Гэтэл үүнийг Монголд өнөөг хүртэл судлах лабораторийн чадамжгүй байна.
Хүн амын дунд цус ойртолтын түвшин 25 жилийн үечлэлээр зузаарсаар оргил үедээ хүрэхэд үр дагавар нь төрөл бүрийн байдлаар илэрдэг юм байна. Энэ нь Монгол улсын хүн амд бодитой илэрч байгаа бөгөөд үүний нэг илрэл нь давжаарах гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Монгол хүний удмын санг хамгаалахын тулд генетикийн судалгааны лабораторийг байгуулж, хромосомын хэмжээнд судлах нь маш чухал гэлээ.
Одоогоор ЭХЭМҮТ-д байгуулагдсан удам зүйн лабораторид зөвхөн хромосомын түвшинд 189 үзүүлэлтээр л оношилж байгаа юм байна.