Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар ерөнхий нэршлийн 141, худалдааны нэршлийн 571 нэр төрлийн эмийн үнийг 2020 оны арван нэгдүгээр сарын 2-оос эхлэн 30-70 хувь хөнгөлж иргэдэд олгож эхэлсэн. Тэгвэл иргэдэд нэн чухал хэрэгтэй зарим чухал эмүүд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтахгүй байгааг иргэд хэлж байна.
Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болсон. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсон. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад одоогоор нийт 571 худалдааны нэршлийн эмийг олгож байна. 2021 онд давхардсан тоогоор 2 сая 258 мянга 61 хүн хөнгөлөлттэй үнээр эм худалдан авчээ. Тэгвэл иргэдийн зүгээс үнэтэй, ховор эмүүд энэхүү хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаагүй гэдгийг хэлж байна.
Мөн иргэдийн зүгээс хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг дахин батлахдаа тэдэнд шаардлагатай үнэ өндөр, ховор эмүүдийн нэрийг багтаах хэрэгтэйг хэлж байлаа.