“Ковид-19”-ийн халдварын омикрон хувилбар гарсантай холбогдуулан дэлхийн зарим улс орнууд иргэдээ вакцинжуулалтын дөрөв дэх тунд хамруулах талаар судалж эхлээд байгаа. Одоогийн байдлаар Израил болон Турк улс иргэдээ вакцинжуулалтын дөрөв дэх тунд хамруулж байна.
Манай улс иргэдээ вакцины дөрөв дэх тунд хамруулах талаар судалгааг эрчимтэй хийж байна. Одоогийн байдлаар гадаад улс оронд зорчих зарим иргэд өөрийн сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д вакцинжуулалтын дөрөв дэх тунд хамрагдаж байна. Харин бусад дархлаажуулалтын цэгт иргэд дархлаажуулалтын дөрөв дэх тунд хамрагдах боломжгүй байгаа юм. Тэгвэл иргэдийн зүгээс өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр дөрөвдүгээр тунд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна гэлээ. Одоогоор манай улс 2 сая тун пфайзер вакцин, 800 мянган тун синофарм вакцины нөөцтэй байна.