Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 2-р сарын 7-нд эхлүүлэх товтой. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлж байгаагаар 2-р сард “ковид-19” халдварын “омикрон” хувилбарын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан учраас танхимын хичээл эхлүүлэх хугацааг 7-14 хоног хойшлуулах санал гаргаад байгаа юм. Тэгвэл салбарын сайдууд уг асуудлыг судалж, ойрын хугацаанд Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Үүнээс гадна Монгол улсын 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 717 төсөл арга, хэмжээг баталсан. Өнөөдрийн байдлаар дээрх төсөл, арга хэмжээнээс 140 төсөл буюу 19.5 хувьд нь тендер зарлаж, явц хангалтгүй байгаа учраас ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүргийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст өгсөн байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар болон зарим агентлагийн дарга нарыг томилсон байна.