Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 2020 оны 6-р сард хөл хорионы дэглэм тогтоосон үеэр олныг хамруулсан төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан талаар “РОЙТЕРС” агентлаг өчигдөр мэдээлжээ. Тухайн үед жирийн иргэд дотоод орчинд олноороо цугларах хориотой байсан бол ерөнхий сайд, эрх баригч намын гишүүдийг цуглуулсан нь Британичуудыг бухимдуулж, Борис Жонсоныг огцрохыг шаардаж эхлээд байна.
Уг явдал 2020 оны 6-р сарын 19-ний өдөр ерөнхий сайдын албан өргөөнд болж өнгөрсөн талаар тус улсын сөрөг хүчний тэргүүн өчигдөр “РОЙТЕРС” агентлагт мэдээлсэн байна. Тэгвэл эрх баригч намын гишүүд “Даунинг Стритийн” ойролцоох дэлгүүрээс олон шил согтууруулах ундаа авч наргихдаа ерөнхий сайдын албан өргөөний хивсэн дээр дарс асгаж, зарим эд зүйлсийг эвдсэн нь ил болжээ. Сүүлийн үед Борис Жонсоны танхимтай холбоотой хорио цээрийн дэглэм зөрчсөн дуулианууд дараалан ил болж, ерөнхий сайдын суудлыг ганхуулаад байна. Гэхдээ тэрбээр албан тушаалаасаа огцрох сөрөг хүчний шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм.