АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын дараа өөрийнхөө микрофоныг асаалттай байгааг анзааралгүй өөрт нь асуулт тавьсан сэтгүүлчийг ёс бус үгээр хараасан нь танхим даяар сонсогджээ. Хэвлэлийн хурлын үеэр түүнээс хариулт авч чадаагүй “Fox News”-ийн сэтгүүлч танхимаас гарахдаа чангаар асуулт асуусны дараа Жо Байден ёс бус үгээр хараасан юм байна
Fox News-ийн сэтгүүлч Жо Байденаас инфляцийн өсөлтийн талаар хоёр асуулт асуусан ч тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан байна. Улмаар цагаан ордны сэтгүүлч түүнээс уг асуултад хариулах уу гэж асуухад нь ийнхүү ёс бус үгийг хэлсэн юм байна. АНУ-д өнгөрсөн онд инфляц өсч, сүүлийн 40 орчим жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан Жо Байденаас хариулт авахыг хүссэн сэтгүүлч ийнхүү бүдүүлэг хариулт авсан гэж “РОЙТЕРС” агентлаг мэдээлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдийн хэцүү асуултад уурлах, татгалзах нь ихэссэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээлбэл өнгөрсөн 7 хоногт сэтгүүлч түүнээс "Украины асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг түрүүлж алхам хийхийг та хүлээж байна уу" гэсэн асуултад "Ямар тэнэг асуулт вэ" хэмээн хариулсан байна.