АНУ-ын “Meta” компани хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер бүтээснээ мэдэгджээ. Компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн мэдэгдсэнээр, “Research Supercluster” хэмээн нэрлэсэн уг компьютер нь 2022 оны дунд үе гэхэд бүрэн хөгжүүлж дууссаны дараагаар дэлхийн хамгийн хурдан тооцоолон бодох машин буюу компьютер болох юм байна. Илүү нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх дараагийн үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд секундэд хэдэн арван үйлдэл хийх чадвартай хүчирхэг супер компьютер шаардлагатай болно гэж тэд үзсэн байна.
Уг супер компьютер нь хөгжүүлэгчдэд "Олон их наяд жишээнээс суралцах, олон зуун техникийн хэлээр ажиллах, текст, аудио, видео бичлэгт нэгэн зэрэг хялбархан дүн шинжилгээ хийх, бодит байдлын хэрэгслийг хөгжүүлэх болон бусад олон үйлдэл хийх чадвартай хиймэл оюун ухааны шилдэг загваруудыг бүтээх " боломжийг олгоно” гэж “Meta” компаниас мэдэгдэлдээ дурджээ. Супер компьютер бүтээх ажлыг "Meta”-гийн хиймэл оюун ухаан, дэд бүтцийн багууд удирдсан байна. Уг төсөлд хэдэн зуун мэргэжилтэн оролцсон бөгөөд “Penguin Computing”, “Pure Storage” зэрэг компаниудын ажилтнууд хамрагджээ.
Уг компьютер нь секундэд 16 хүртэлх терабайт өгөгдлийг боловсруулж чадна гэж мэдээлж байна. Харин тус компани компьютерынхоо байрлал, төслийн өртгийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
“Facebook” компани 2021 оны 10 дугаар сарын 28-нд нэрээ “Meta” болгон өөрчилсөн юм.