Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийг 2-р сарын 7-нд эхлүүлэх байсан. Гэвч тухайн үед цар тахлын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул танхимын сургалтыг хойшлуулах асуудал өнгөрсөн 7 хоногт хөндөгдсөн. Тэгвэл боловсролын байгууллагуудын албан ёсоор сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг засгийн газрын хуралдаанаар эцэслэн тогтоожээ.
Эхний ээлжид Их, Дээд сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээл 2-р сарын 7-оос цахимаар эхлэх бол Цэцэрлэг, Сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2-р сарын 14-ний даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Ингэхдээ цэцэрлэгүүд танхимын сургалтаар шууд хичээллэж эхлэх бөгөөд зөвхөн 3-5 настай хүүхдүүдийг хамруулах юм байна. Тэгвэл ЕБС-ууд 2-р сарын 14-ний даваа гарагаас танхим болон цахим хосолсон хэлбэрээр сургалтаа явуулж эхлэнэ. Харин 2-р сарын 28-аас Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, ерөнхий боловсролын хичээл, сургалт танхимын сургалт руу 100 хувь шилжихээр тогтжээ.