Япон улсын засгийн газар Украин дахь иргэдээ татан авах асуудлыг хэлэлцэж байна

ОХУ, Украины харилцаа хурцадмал байгаатай холбогдуулан Японы засгийн газар Украинд байгаа дипломат ажилтнууд болон бусад иргэдээ татан авах асуудлыг хэлэлцэж байна. Өмнө нь АНУ-ын зүгээс Украин улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон тэдгээрийн ар гэрийнхэнд тус улсыг орхин гарах чиглэл өгсөн юм.

Японы гадаад харилцааны яамны мэдээлснээр, одоогийн байдлаар Украинд тус улсын ЭСЯ-ны ажилтнууд, тэдгээрийн ар гэрийнхэн болон энгийн иргэд нийлсэн нийт 250 орчим хүн байгаа юм байна.

Японы ерөнхий сайд Кишида Фүмио, "АНУ тэргүүтэй улс орнуудтай нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авах болно. Украинд байгаа иргэдийн хувьд бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Цаашид шаардлагатай мэдээллээр хангах болно" гэж мэдэгдсэн байна.

Японы засгийн газрын зүгээс өнгөрөгч даваа гарагаас эхлэн иргэдийн Украин улс руу аялах сэрэмжлүүлгийг шат ахиулан хоёр гуравдугаар зэрэглэл рүү шилжүүлжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, АНУ, Их Британи, ХБНГУ, Австрали гэсэн дөрвөн улс өөрийн орны ЭСЯ-ны ажилтнууд тэдгээрийн ар гэрийнхнийг нүүлгэн шилжүүлэхээр Украины Гадаад хэргийн яаманд мэдэгдээд байгаа юм байна.