Цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өнгөрөгч лхагва гарагт өнгөрсөн оны хөрөнгийн бирж дэх арилжааны үр дүн, ашигтай ажиллагааныхаа тайланг хувьцаа эзэмшигчиддээ хүргэжээ. Энэ үеэр тэрээр дэлхий дахинд тулгараад байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хямралын улмаас тус компани автомашины эд ангиудын хомсдолд ороод байгаа талаар тайлбар өгсөн байна. 2019 онд эх загварыг нь олон нийтэд танилцуулсан “Сybertruck” болон “Semi” хэмээх автомашинуудыг энэ онд багтааж зах зээлд нийлүүлэх амлалтдаа “Тесла” компани хүрч чадахгүй болсон гэдгээ мэдээлжээ. Харин үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид бодлоо өөрчлөхөд хүрсэн бол хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдаалж эхэлсэн байна. Мөн тус компаний хувьцаа унаж, 24 цагийн хугацаанд 21 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна.