Хамгийн бага тэтгэвэр авдаг байсан 72.333 хүний тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ рүү дөхсөн байна

Өнгөрөгч 2020 онд тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоож байсан бол ийнхүү 2022 оны 1-р сарын 31-нд тэтгэврийн доод хэмжээг 100-150 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 548 мянган төгрөгт хүргэлээ. Ингэснээр 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэж, 500 мянган төгрөг боллоо. 72,333 хүн өмнө нь хамгийн бага буюу 300 мянган төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг байсан бол тэтгэврийг 400 мянган төгрөгт хүргэжээ.

2021 оны 12-р сарын мэдээгээр Нийгмийн даатгалын сангаас нийт 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байсан. Үүнээс 59.1 орчим хувь буюу 270.9 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байжээ.

Эрээн өртөөнд буулгалтаас суларсан өргөн царигийн вагонуудаар импортын ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна

Эрээн өртөөнд ачаа буулгалтаас суларсан өргөн царигийн вагонуудаар импортын ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар Хятадын талтай ярьсан нь нааштай байгаа талаар Улаанбаатар төмөр замаас мэдээллээ. Буулгалтаас хоосон хүлээж авдаг 250-300 вагоны үр ашгийг нэмэгдүүлснээр ачаа тээврийн автозамын ачаалал буурах, үнэ тогтворжиход тодорхой нөлөө үзүүлэх юм байна.

Эрээн өртөөнд хөл хорио тогтоосноор ажиллах хүч байхгүй, халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй байгаа учраас энэхүү ажиллагааг эхлүүлээгүй байгаа гэж мэдээллээ.