Ажил олгогчид ажилтныхаа цагийн бүртгэлийг хийх зорилгоор хурууны хээг ашиглах нийтлэг тохиолдол байдаг. Мөн арилжааны банк, томоохон супермаркет, үүрэн телефоны оператор компаниуд хэрэглэгчийн мэдээллийг нягтлах, үйлчилгээний байгууллагууд урамшууллын оноо олгох, зээлийн аппликейшнууд тухайн иргэний зээлийн мэдээллийн санд нэвтрэх зорилгоор үйлчлүүлэгчийн хурууны хээг бүртгэдэг. Хурууны хээ нь хүний давхцахгүй өгөгдөл буюу биометрик өгөгдөл. Гэтэл хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, ашиглах, цаашлаад дамжуулах зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй. Тиймээс хүний давхцахгүй өгөгдлийг хамгаалах, хүний хувийн мэдээллийг ашигласан тохиолдолд мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах зорилготой хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 оны 12-р сард баталсан.
Хэрэв ажил олгогчид ажилтнуудынхаа ажилласан цагийн бүртгэлийг хийдэг бол 5-р сарын 1-ээс өмнө энэ тогтолцоог халж, өнгөрсөн хугацаанд цуглуулсан хурууны хээний мэдээллийг устгах шаардлагатай болно.
Одоогоор хэчнээн иргэний хурууны хээний бүртгэлийн мэдээлэл хэчнээн байгууллагад хадгалагдаж байгаа эсэх талаар дата мэдээлэл эцэслэгдээгүй байна.