Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд 4 болон 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулсан. Тэгвэл энэ сарын 14-өөс эхлэн 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ.
Манай улсад 3 настай нийт 76 мянга 763 хүүхэд байдаг. Эдгээрийн 61,1 хувь буюу 45 мянга 571 нь 2-р сарын 14-өөс эхлэн цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ. Өнгөрсөн оны намар цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн 2 болон 3 настай хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлаггүй юм. Харин 2 настайдаа цэцэрлэгт бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг шинээр бүртгэнэ юм байна.
Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 3 настай хүүхдүүдийн 61,1 хувь нь, 4 настай хүүхдүүдийн 86 хувь нь, 5 настай хүүхдүүдийн 91 хувийг хамруулахаар зорьсон юм байна.