Импортын тогтворгүй байдал нь инфляцын өсөлтийн 45 хувьд нөлөөлжээ

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн улсын инфляц сарын зайтай 1.2 функтээр өсч, 1-р сарын байдлаар 14.6 хувьд хүрлээ. Өнгөрөгч 9-р сараас эхэлсэн инфляцын өсөлт хил, гааль, импортын нөлөөтэй байсан бол 1-р сарын инфляцад ч мөн гадаад зах зээл, нийлүүлэлт нөлөөлжээ. Энэ оны 1-р улиралд мах, хүнсний ногооны нийлүүлэлтээс хамаарч улирлын нөлөөтэйгөөр үнэ өснө. Инфляцын голлох дарамт оны эхний 2 улиралд үргэлжлэх прогнозтой байна.

Өнгөрөгч 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол улсын инфляц хамгийн өндөр түвшиндээ буюу 13.4 хувьд хүртлээ өссөн. Өөрөөр хэлбэл таны 1 сая төгрөгийн цалин 866 мянган төгрөгтэй тэнцэж, хэрэглээний сагсанд байдаг бүтээгдэхүүнүүдийн үнэ энэ хэрээр өссөн гэсэн үг. Инфляцад гадаад, дотоодын валютын ханш ихээхэн хамааралтай бөгөөд Монгол улс шиг импортоос хамааралтай улсад шууд нөлөө үзүүлдэг. Гэтэл инфляцыг тодорхойлдог хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт, хэрэглээний сагсан дахь 373 бүтээгдэхүүний 200-г нь импортын бараа эзэлдэг учраас импортын тогтворгүй байдал нь инфляцын өсөлтийн 45 хувийг эзэлж байна.

Оны эхний хагаст инфляц өндөр хэвээр байна. Харин оны сүүлийн хагасаас инфляцын өсөлт саармагжих төлөвтэй.

Инфляц өсч байгаа үед хувь хүмүүсийн тухайд хөрөнгө оруулалт хийх буюу үл хөдлөх хөрөнгө, хувьцаа худалдан авах, зээл авах, мөн орлогоо нэмэгдүүлэх, төрөлжүүлэх буюу түрээс, хувьцааны орлоготой болох, үүнээс гадна шаардлагагүй зарлагаа танах буюу үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүнийг худалдан авалгүйгээр хойшлуулах хүртэлх арга хэмжээг хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм байна.