Чанартай ажлын байр бий болгож, томоохон үйлдвэрлэл явуулах нь шинэ сэргэлтийн бодлогын нэг хэлбэр

Монгол улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, цар тахлын жилүүдэд эдийн засгийн хувьд хүндхэн цаг үеийг туулж байна. Цар тахалтай зэрэгцэн амьдарч, эдийн засагт саад, тушаа болсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого гэх хөтөлбөрөө дамжуулан ирэх 10 жилийн хугацаанд 20 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн.

Засгийн газраас богино хугацаанд өргөн мэдүүлж, УИХ 3 хоногийн хугацаанд баталсан шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хугацааг хэт холын төлөвлөсөн гэх шүүмжлэлтэй тулгарч байгаа. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50-120 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан.  

Шинэ сэргэлтийн бодлого нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг 6 үндсэн салбарт чиглэж байна.