Үйл ажиллагаа нь доголдсоны улмаас 2019 оны 4-р сард татан буугдсан “Капитал” банканд төрийн зарим сангийн мөнгө хадгалагдаж байсан. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг Капитал банк үүсгэжээ.
“Капитал” банкны эрх хүлээн авагчийн өр төлбөр барагдуулах дарааллын 1-рт дээрх хоёр сангийн өр төлбөрийг барагдуулах асуудал эрэмбэлэгдсэн ч өнөөдрийн байдлаар 80 тэрбум төгрөгийг л эргэн төлжээ. Одоогоор 166.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс “Капитал” банкнаас Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг засгийн газраас үүрэг болгожээ.
Капитал банкийг 2019 оны 4-р сард татан буулгахад Монгол банкны шалгалтын тайлангаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байжээ.