Судалгааны “МЭК” ХХК-аас Улаанбаатар хотод оршин суудаг 18-аас дээш насны 1010 иргэнээс өнгөрсөн 7 хоногт санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулж, УИХ-ын үйл ажиллагаа, ерөнхий сайд болон Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааг үнэлүүлсэн байна. Үнэлгээгээр Нийслэлийн засаг даргын рейтинг 0.2 функтээр буурсан бол УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ мөн 0.2 функтээр буурчээ. Харин засгийн газрын тэргүүний тухайд рейтинг 0.2 функтээр өссөн байна.
Рейтинг өсөхөд засгийн газрын зүгээс төмөр замын асуудал шийдсэн, Оюу толгойн далд уурхайн асуудлыг эцэслэж, Хөгжлийн банканд тулгарсан асуудлыг ил болгосон, арга хэмжээ авч эхэлсэн нь рейтинг өсөхөд эерэгээр нөлөөлжээ. Харин цар тахлын тархалт, Улаанбаатар хотын агаарын бохирдол, үнийн өсөлтийн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлсэн хэвээр байна.
Судалгаагаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар иргэдийн мэдсэн байдал буюу мэдээлэлтэй байсан эсэх үзүүлэлт 34 хувьтай байна.