Хөгжлийн банкны зээлийг төслийн гүйцэтгэлд тулгуурлах бус шууд олгодог нь алдаа

Банк зээл олгохдоо баримт материал шалгаж шаардлага хангавал зээл олгодог шигээ зээлийг хэрхэн зарцуулж, төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад анхаарал хандуулах ёстой. Тэр тусмаа Хөгжлийн банк шиг өндөр дүнтэй, төсөл хөтөлбөрүүдэд зээл олгосон л бол түүний араас хяналт тавих нь ч банкны хийх шаардлагатай ажил. Гэтэл бүхэл бүтэн улсын хэмжээнд 100 хүүхэдтэй цэцэрлэгийг тухайн үеийн ханшаар 100 ширхгийг байгуулчих 100 гаруй тэрбум төгрөгөөр тоологдох их хэмжээний мөнгийг зээлдэгч нарт олгочхоод араас нь хяналгүй мартсан байна гэвэл хилсдэхгүй.  

Арилжааны банк томоохон зээл олгохдоо зээлийг төслийн гүйцэтгэлд нь тулгуурлаж олгодог. Мөн Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл хөтөлбөр ч үүнтэй агаар нэг. Гэтэл Хөгжлийн банкны санхүүжилт ийм хэмжээний өндөр дүнтэй атал гүйцэтгэлд суурилалгүйгээр зээлийг зээлдэгчдэд олгож ирсэн нь Хөгжлийн банкны хамгийн том алдаа.

Ямартаа ч Хөгжлийн банкны энэ асуудал зээлдэгч нарыг сайтар магадлан шинжилсний үндсэн дээр зээл олгох, цаашид хяналтын тогтолцоог сайжруулах эхлэл болж байна. Эхний ээлжид зээлийн зарцуулалттай холбоотой журмаар дамжуулах холбогдох зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

Хөгжлийн банктай холбогдуулан хоёр хуулийн эрх зүйн орчин бүрдүүлэхээр судалгааг хийж эхэлсэн байна. Үүнд, Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, мөн одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн хуулийн төсөл боловсруулахаар судалж байна. 

Барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлнэ