ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 20 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

ОХУ-ын Төв банк 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн бодлогын хүүгээ 10 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 20 хувь болгох шийдвэр гаргажээ. Цаашид гадаад, дотоод нөхцөл байдлаас үүсэх эрсдэл болон тэдгээрт санхүүгийн зах зээлийн үзүүлэх хариу үйлдлийг үнэлсний үндсэн дээр бодлогын хүүгийн талаар шийдвэр гаргана гэж Оросын Төв банкнаас мэдэгджээ.

Оросын эдийн засгийн гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр депозитын хүүг ханшийн уналт, инфляцын эрсдэлийг нөхөхөд шаардлагатай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжтой болно. Энэ нь санхүүгийн болон үнийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн хадгаламжийг үнэгүйдэхээс хамгаалахад тустай гэж тус банк мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна. Цаашид гадаад, дотоод нөхцөл байдлаас үүсэх эрсдэл болон тэдгээрт санхүүгийн зах зээлийн үзүүлэх хариу үйлдлийг үнэлсний үндсэн дээр бодлогын хүүгийн талаар шийдвэр гаргана гэж Оросын Төв банк мэдэгджээ. Украинд өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан Их Британийн газрын тос, байгалийн хийн British Petrol компани ОХУ-ын Роснефть компанид эзэмшдэг 20 хувийн хувьцаанаасаа татгалзах шийдвэр гаргажээ.

Ингэснээр тус компанийн энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайланд 25 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бэлэн мөнгөний бус алдагдал бичигдэх юм байна.

“Олон хүмүүсийн нэгэн адил би Украинд үүссэн нөхцөл байдалд харамсан цочирдож, хохирсон бүх хүмүүсийн төлөө санаа зовж байна. Энэ үйл явдал нь Их Британийн эрчим хүчний компанийн хувьд Роснефть дэх байр сууриа үндсээр нь эргэж харах шалтгаан боллоо” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Бернард Лүни мэдэгджээ.

ОХУ-ын цэрэг Украинд халдан түрэмгийлсэн явдал Роснефттэй сүүлийн 30 жил үргэлжилсэн хамтын ажиллагааг нь цаашид үргэлжлэх боломжгүй болгож байгааг British Petroleum компанийн төлөөллүүд мөн мэдэгдсэн байна. Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нь Кремлийн ордонд нөлөөтэй эрхмүүдийн нэг байна. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын засаг захиргаанаас зарласан эдийн засгийн хоригт нэр нь багтаад байгаа юм байна. 

Мөн Японы засгийн газраас улс орнуудын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх хоригт нэгдэж байгаагаа хэдийн мэдэгдээд байсан юм. ОХУ-ын гурван банк буюу “Россия”, ВТБ, “Промсвязьбанк”-ны өөрийн улс дахь Активын хөрөнгийг царцааж, ОХУ-ын иргэдийн визний болон хөрөнгө царцаах зүйл заалтууд бүхий багц хориг арга хэмжээ авах тухай мэдэгдээд байсан бол өчигдөр буюу даваа гарагт уг шийдвэрээ баталгаажуулсан байна. Мөн АНУ болон бусад улс орнуудын хүсэлтээр эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хориг тавих, технологийн болон автомашин зэргийн чип зэргийг нийлүүлэлтдээ мөн хориг тогтоосон шийдвэрээ даваа гарагаас албажуулжээ.