2021 оны 10 -р сарын 14-нд эрээн боомт хаагдсантай холбоотойгоор манай улсад нарийн ногоо хомстож, иргэдийн голчлон хэрэглэдэг нарийн ногооны үнэ 2-3 дахин өссөн. БНХАУ-ын Эрээн боомтын хил гаалийн асуудал харьцангуй хэвийн болж тээвэрлэлт жигдэрсэн хэдий ч нарийн ногооны үнэ буугаагүй хэвээр байна.
Жишээ татвал Хар-Хорин захын хүнсний ногооны тасагт
Өргөст хэмх /1кг/ - 6500 төгрөг
Цэцэгт байцаа/кг/ -8000-9000 төгрөг
Ногоон хулуу /кг/ -7000-8000 төгрөг
Улаан лооль/кг/ -6000-8000 төгрөг
Салатны навч /кг/ - 10000-11000 төгрөг
Амтат чинжүү -/кг/ 5000-7000 төгрөг төгрөгийн үнэтэй байсан бол...
2022 оны 3-р сарын 1-ны өдрийн байдлаар
Өргөст хэмх /1кг/ - 11000-12000 төгрөг
Цэцэгт байцаа/кг/ - 12000 төгрөг
Ногоон хулуу /кг/ - 15000 төгрөг
Улаан лооль/кг/ -16000-17000 төгрөг
Салатны навч /кг/ - 30000-35000 төгрөг
Амтат чинжүү - /кг/ 16000-18000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Хил гаалиар орж байгаа хүнсний ногоонууд үнэтэй бөгөөд болц, хаягдал ихтэй ирж байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Мөн нарийн ногооны үнэ өссөнөөс шалтгаалж иргэдийн худалдан авалт эрс буурсан гэлээ.
Түүнчлэн Эрээн боомтоор орж ирж буй чингэлэгт тээврийн үнэ буурахгүй бол нарийн ногооны үнэ энэ хэвээр цаашдаа өсөх магадлалтайг худалдаа эрхлэгчид хэлж байна.