2022 оны 6-р сарын 30-аас өмнө банкны систем дэх нөлөө бүхий банкнууд нээлттэй хувьцаат компани болно

Энэ оны 6-р сарын 30-аас өмнө Монголын банкны салбарт томоохон өөрчлөлт гарна. Учир нь банкны тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компанийн хэлбэртэй байна гэж хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийн дагуу 2022 оны 6-р сарын 30-аас өмнө банкны систем дэх нөлөө бүхий банкнууд олон нийтэд хувьцаагаа арилжаална.

Банкны системд нөлөө бүхий банкнууд гэдэг нь банкны нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа нэр бүхий томоохон, анхдагч банкнууд багтжээ. Хуулиар хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, 1 хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийн хамтаар нийт хувьцааны 20-оос доош хувийн хувьцааг л авах боломжтой болсон юм.

Одоогоор нэр бүхий нэг банк нийт хувьцааны 20 хувь буюу 12.5 сая ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалсан гэх мэдээлэл байна.