Зээл, авлага барагдуулахад 4 жилийн хугацаа зарцуулж, авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд зарцуулдаг

Өнгөрөгч 2021 онд банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж, салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байжээ.

  • 2021 онд иргэдийн зээл буюу цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл 38 хувиар өссөн бол ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс олгож, бизнесийн зээл 49 хувиар өссөн байна.
  • Учир нь төрөөс олгож байсан цар тахлын шинжтэй халамж дуусгавар болж, цалин нэмэгдээгүй учраас зээлийн чанар муудах эрсдэлтэй байна. 2021 онд олгосон цалин болон тэтгэврийн зээлийн 5.8 хувь, картын зээлийн 13 хувь, автомашины зээлийн 13.4 хувь нь эзэлж, 2020 онтой харьцуулахад нэмэгджээ.
  • Харин бизнесийн зээлийн тухайд, Уул уурхайн салбар 27 хувь, Хөдөө ахуйн салбар чанаргүй зээлийн 23 хувийг бүрдүүлж байна. Мөн ажлын байрыг дэмжих зээлийн эргэн төлөлтүүд 2022 оноос хийгдэж эхлэхэд төлбөрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.
  • Үүнээс гадна төрийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, зээлийг барагдуулах тогтолцоо нь бүрэн ялзарсан гэж Монголын банкны холбооноос үзэж байна. Учир нь зээл, авлага барагдуулахад 4 жилийн хугацаа зарцуулж, зээл олгогч энэ хугацаанд авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд зарцуулж, 18.3 хувийг л төлүүлж чаддаг байна.

Өнгөрөгч 2021 онд эдийн засгийн идэвхжил сул байж, арилжааны банкнууд ч эрсдэл багатай зээл олгох сонирхол ихтэй байсан. Энэ хэрээр иргэдийн зээл 38 хувиар өсч, иргэд голдуу цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл, автомашины зээл авсан. Мөн эдийн засгийн голлох салбаруудад ажлын байрыг дэмжих зорилготой 3 хувийн хүүтэй зээл олгож, хөл хорионы дараах нөхцөл байдалд худалдаа, үйлчилгээний салбар сэргэхэд эерэгээр нөлөөлжээ. Үүний хэрээр чанаргүй зээлийн үзүүлэлт 2020 онтой харьцуулахад нэмэгдсэн. Гэхдээ иргэдийн буюу хэрэглээний багцын чанар аажмаар муудаж байна. Иргэдийн цалин нэмэгдэхгүй тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэлтэй байна.

Үүнээс гадна төрийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, зээлийг барагдуулах тогтолцоо нь бүрэн ялзарсан гэж Монголын банкны холбооноос үзэж байна. Учир нь зээл, авлага барагдуулахад 4 жилийн хугацаа зарцуулж, зээл олгогч энэ хугацаанд авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд зарцуулж, 18.3 хувийг л төлүүлж чаддаг байна.

2021 онд зээлийн хүү түүхэн доод түвшинд буюу жилийн 14.3 хувь, сарын 1.19 хувьд хүрсэн нь зорилтот түвшинд хүрчээ.