ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал манай улсын эдийн засагт болоод гадаад худалдаанд цаашид хэрхэн нөлөөлөх асуудлаар Засгийн газар мэдээлэл солилцсон байна.
Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний гол экспортлогч нь ОХУ. Харамсалтай нь дайны нөхцөл байдлын улмаас зарим улс орон ОХУ-д хориг тогтоосон ч хоригт улс хоорондын эрчим хүч болон шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл Роснефть компани Монголын шатахуун импортлогчидтой дараагийн 3 сарын гэрээг хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Үүнээс гадна гадаад төлбөр тооцоо хийхэд арилжааны банкнууд итгэлцлийн үндсэн дээр Корреспондент харилцаатай буюу тус тус улсын банкнуудад мөнгөө байршуулдаг. ОХУ-д гадаад төлбөр тооцооны мессэж үйлчилгээ буюу SWIFT үйл ажиллагааг ашигладаг ч хоригийн улмаас ОХУ-ын Төв банк болон нэр бүхий 5 банкны SWIFT үйл ажиллагаанд хязгаарлалт хийгдсэн. Гэсэн ч шатахуунтай холбоотой төлбөр тооцоо хязгаарлалтад ороогүй, ОХУ-ын 2 ч банктай Монголын арилжааны банкнууд Корреспондент харилцаатай учраас саад гарахгүй гэж мэдэгдлээ.
Одоогоор манай улс шатахууны хэвийн буюу 36-70 хоногийн нөөцтэй байна.