Цар тахалтай зэрэгцэн орших шинэ хэвийн амьдралд нисэхийн салбар дөнгөж өндийж байна. 2-р сарын 18-24-ний байдлаар нийт 1529 нислэг бүртгэгдсэнээс 1359 нь олон улсын өнгөрөлтийн нислэг байжээ.
Энэ нь хил хаалттай байсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэтэл ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас агаарын орон зайн хязгаарлалттай холбогдуулан сүүлийн 7 хоногийн байдлаар Монгол улсын дээгүүр дайран өнгөрөх нислэг 50 хувиар буурсан байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр 1 нислэг өнгөрөхөд 600-900 ам.доллар байдаг бөгөөд үүссэн нөхцөл байдлын улмаас тодорхой хэмжээгээр нисэхийн салбарын орлого буурах нөхцөл бүрдээд байгааг албаныхан хэлж байна.
Иргэний нисэхийн салбар 2022 онд улсын төсөвт 150 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна.