2020 онд худал мэдээлэл тараасан 251 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч анхан шатны шүүх 10-ыг нь хянан шийдвэрлэсэн

2020 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр худал мэдээлэл тараасан нь шүүхээр тогтоогдвол ял шийтгэгддэг болсон. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан, санамсаргүй алдаатай мэдээлэл тараасан, эсвэл буруу сэдэлтэйгээр хор уршиг учруулах мэдээлэл тараасан бол худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэрэгт тооцогдох болсон. Тэгвэл 2020 онд худал мэдээлэл тараах гэмт хэргийн хүрээнд 251 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн ч үүн дотор иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдөж, иргэний маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа тохиолдол байна.  

Худал мэдээлэл нь гутаасан, гутаах зорилго агуулга шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй хуульд орхигдуулж, нэр томьёоны ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн гэдгийг судлаач онцолж байна.  

Тэгвэл эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “худал мэдээлэл тараах” гэснийг гүтгэх болгон өөрчилж, илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг бус, илт худал гүжирдсэн үйлдлийг энэ гэмт хэрэгт тооцохоор тусгаж, 2021 онд өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байна.