АНУ ЗХУ-ын үеийн сөнөөгч онгоцуудыг Польш улсаас Украин руу нийлүүлэхээр ажиллаж байна

Жо Байдены засаг захиргаа Польш улсын эзэмшлийн ЗХУ-ын үеийн сөнөөгч онгоцуудыг Украин улс руу нийлүүлэх асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа өөрийн улсад үйлдвэрлэсэн F-16 төрлийн сөнөөгч онгоцуудыг Украин улсад илгээх боломжтой талаар мэдэгдсэн ч тус улсад тэдгээр шинэ төрлийн сөнөөгч онгоцнуудыг ном журмын дагуу зөв ажиллуулж чадах нисгэгчид байхгүй тул Польш улсад буй хуучны ЗХУ-ын үеийн техникийг Украин улс руу нийлүүлэхийг Володимир Зеленський уриалаад байгаа юм. 

Энэ талаар Энтони Блинкен өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Польш руу хэрхэн солих онгоц өгөх, Польш улсад байгаа хуучны онгоцуудыг ОХУ-ын хяналтан дор Украины агаарын бүсээр хэрхэн нэвтрүүлэн газардуулах гээд олон бодит асуудлууд байгааг онцолсон байна. Мөн АНУ-аас Тайванд энэ төрлийн хэд хэдэн F-16 хөлөгүүдийг илгээсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг нисгэгчидтэй нь хамт Украин улс руу ч илгээхэд бэлэн гэдгийг Блинкен цохон тэмдэглэжээ. 

Хуурай газрын хилээр дамжуулан Австрали, Канада, АНУ-ын олон тооны цэргийн техник хэрэгсэл Украинд хүргэгдсэн ч байлдааны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Тэгвэл Польш улсын ерөнхийлөгч “Польш, Словак зэрэг улс нь эдгээр цэргийн техник хэрэгслийг Украинд нийлүүлэх тохироог хараахан хийгээгүй байгааг мэдэгдээд НАТО болон холбоотон улсуудын хооронд хийгдэж буй аливаа гэрээ хэлэлцээр нь Украины мөргөлдөөнд хөндлөнгийн оролцоог нэмэгдүүлэх магадлалтай” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.