Жил гаруйн хугацаанд тогтвортой хадгалагдаж байсан ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч эхэллээ. Жилийн өмнөх энэ үед Төв банкнаас зарласан ам.долларын албан ханш 2849-2850 төгрөгт хэлбэлзэж байсан. Харин өнгөрөгч 2-р сарын сүүлээр гадаад зах зээлийн өөрчлөлтүүдийн улмаас долларын ханш 1 хувиар өсч, өчигдрийн байдлаар 1 ам.доллар 2873 төгрөгтэй тэнцлээ. Төв банкнаас мэдээлснээр, эдийн засаг сэргэж, ам.долларын эрэлт гадаад зах зээлд өндөр байгаа ч манай улсад экспортын орлого хумигдсан нь долларын ханшид нөлөөлж байгаа юм байна. Энэ оны эхний байдлаар Монголбанк 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй байна.
Одоогоор манай улс ам.долларын 7-8 сарын нөөцтэй байна гэж мэдээлж байна. Тиймээс төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхгүй, дарамтгүй гэж Төв банкнаас мэдэгдлээ.