Удмын бичиглэл болсон угийн модоо хөтөлж, хүүхдийнхээ тоогоор мод тарихыг уриаллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр “ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан одонтой эхчүүд чуулдаг уламжлалтай. Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас түр завсарласан ч энэ жилийн тухайд нас, насны алдарт эхчүүд цугласан өргөн хүрээний арга хэмжээ болсон.  

Олон хүүхэд төрүүлж, өгсөн эхийг шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийг 1957 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд “Эхийн алдар” 1, 2 дугаар одонт 230 орчим мянган ээж бий. Энэ өдрийн хүрээнд 2 төрлийн модыг дэлгэрүүлэхийг эхчүүдэд уриаллаа. Үүнд, Одонтой ээж бүрийг хүүхэд бүрийнхээ тоогоор мод тарьж, Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэх, мөн удмын бичиглэл болсон угийн модоо хөтөлж, үр хойчдоо түгээн дэлгэрүүлэхийг уриалсан юм.

Жилд дунджаар 4500 орчим ээж шинээр “Эхийн алдар” одонг авдаг юм байна.