Жил ирэх тусам Улаанбаатар хотын барилгажилт нэмэгдэж байгаа хэдий ч барилгууд зураг төслийнхөө дагуу баригдахгүй байх зөрчлүүд гарсаар байна. Шалтгаан нь үнэ хямд материал сонгох, анх батлагдсан зургийнхаа дагуу гүйцэтгэхгүй байгаа нь тухайн барилгын эдэлгээ, стандартад алдагдах эрсдэл бий болж байгаа гэдгийг инженерүүд хэллээ.
Судалгаагаар барилгуудад гарсан нийтлэг зөрчил нь өрөөг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, олон өрх амьдрах байранд ганц лифт суурилуулдаг, цонхны хэмжээ хэт жижиг, гадна тохижилтын ажил дутуу зэрэг зөрчлүүд засагдахгүй, байсаар байгаа юм. Иймд зураг төсөл баталж байгаа болон барилгын гүйцэтгэлийн явцад хяналт шалгалтыг тогтмол явуулах хэрэгтэй нь энэ байдлаас харагдаж байна.
Ашиглалтад орж байгаа энэ олон барилгуудыг хүлээн авч байгаа Улсын комисс хяналтаа сайн тавьж чадахгүйгээс барилга чанаргүй, стандартын бус, нурах аюултай, цаашлаад хүний амь нас эрсдэх нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Энэ асуудалд салбар яам ч хэрэгжилтийн шатанд алдаа бий гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Улсын комиссын хариуцлагагүй байдлаас чанаргүй барилгын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсээр байгаа юм. Энэ гажуудлыг өөрчилж, хяналт, шалгалтыг шударгаар, хариуцлагатай хийх шаардлагатай байгаа дээрх баримтуудаас харж болохоор байна. Нэмэлт мэдээлэл хүргэхэд энэ онд барилгын 45 норм, дүрмийг шинээр баталснаар төр, хувийн хэвшил гэлтгүй ижил түвшинд мөрдөж ажиллахаар болжээ. Энэ асуудлаар бид үргэлжлүүлэн сурвалжлага бэлтгэн хүргэнэ.