Украины одоогийн нөхцөл байдал болон Оросын явуулж байгаа цэргийн үйл ажиллагаа нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудыг дахин шинэчлэх, улмаар дэлхийн дахинд шинэ дэг журам бий болгох шаардлагатай байгааг харуулж байна гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өчигдөр Парламентын хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсууд нь Олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад асар их үүрэг хариуцлага хүлээнэ гэж НҮБ-ын тогтоолд тусгасан байдаг. Тэгвэл ОХУ-ын түрэмгий үйлдэл нь дэлхий дахинд хүчний тэнцвэргүй байдлыг давуу талаа болгож энгийн иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа үйлдлийг Япон улсын эрх баригчид зөвтгөх шалтгаан байхгүйг Фүмио мэдэгдэлдээ онцолжээ.
Түүнчлэн Япон улсын эрх баригчид Аюулгүйн зөвлөлийг, тэр дундаа тус зөвлөлд хориг тавих эрхтэй гишүүн орнуудыг шинэчлэхийг эртнээс дэмжиж ирснийг сануулсан байна.
"Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх, тэр дундаа хориг тавих эрхийн асуудал бол амар ажил биш. Гэхдээ бид энэ асуудлаар бусад улс оронтой үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглээд юуны түрүүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар үзэл бодол нэгддэг Франц улстай энэ асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж нэмж хэлжээ.