ОХУ, Украины хийж буй яриа хэлэлцээ “Илүү бодитой” болж эхэлсэн талаар Зеленський мэдэгдлээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр хийсэн видео мэдэгдэлдээ Украин ОХУ-ын хооронд хийж байгаа энхийн яриа хэлэлцээ илүү бодитой болж байгааг мэдэгдсэн байна. Гэхдээ тодорхой үр дүнд хүрэх хараахан болоогүй, хугацаа хэрэгтэй байгааг онцолжээ. 

ОХУ-ын талаас Украиныг Умард Атлантын эвсэл буюу НАТО-д нэгдэхгүй гэсэн баталгаа өгөх, Донецк, Луганскийн салан тусгаарласан мужуудын тусгаар тогтнолыг болон Крымийн хойгийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагуудыг тавиад байгаа юм. Тэгвэл Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ улс орноо НАТО-ийн гишүүн болох боломжгүйг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Украины төлөөлөгчдийн ахлагч Михайло Подоляк талуудын дунд “Санал зөрчилдөөн” байгаа боловч харилцан буулт хийх боломжийг үгүйсгээгүй байна. ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт халдсанаас хойш 21 хоног өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Украинаас 3 сая гаруй хүн хөрш Европын орнууд руу дүрвэжээ.