Хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 13.8 тэрбум төгрөг гаргана

Хаврын тариалалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед засгийн газраас чухал шийдвэрийг гаргажээ. “Атрын 4-р аян”-ы хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ.

Импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүний эрсдэлээс хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудын 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг тариаланчдад олгох бол хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд эдлүүлдэг эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг хугацааг сунгаж. Ингэхдээ 10-р сарын 15-аас 5-р сарын 1 хүртэл хугацаанд 18:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлт үргэлжилнэ.

Энэ хаврын тариалалтад зориулж нийт 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож нийлүүлнэ. Үүнээс 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр тариаланчдад олгох юм байна.