Засгийн газрын тогтоолоор 2015 онд хувьчлагдсан “Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шийдвэрийг цуцлахаар боллоо.
Эргэн сануулбал, Бейзмент компани нь 2015 онд төрийн өмчийн хороотой “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, төрийн эзэмшлийн 100 хувь буюу 119 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр худалдан авснаар хувийн эзэмшилд шилжээд байсан юм. Хөтөл компани нь одоогоор Хөгжлийн банканд 295.7 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын тогтоол албажмагц, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрд буцаан авах ажлыг зохион байгуулна. Мөн Засгийн газрын хуралдаанаар, Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолт буюу уртын тээврийг 4-р сарын 1-ээс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шатахууны импортын тухайд нийлүүлэлт, төлбөр тооцооны талаасаа асуудал үүсэхгүй. Гагцхүү гадаад зах зээлийн үнийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг сангийн сайд мэдэгдлээ.