Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл оргил ачааллын үеэр тээврийн хэрэгслүүд тэг зогсоход хүргэж, ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд нэн түрүүнд авто зам, уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх хийнэ. Ингэснээр түгжрэлийг 15-20 хувиар бууруулна гэж тооцжээ.
Түгжрэлийг бууруулахад Улаанбаатар хотод хяналт, удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр камерын тоог 20 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийн индексийг 10-15 хувь бууруулах судалгааг гаргасан байна.
Харин төвлөрлийг сааруулах хүрээнд хотын 4 шинэ дэд төв, 7 олон нийтийн төвүүдтэй болно. Мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. 45 мянган тонн багтаамжтай зоорь ашиглалтад оруулна. Зарим их, дээд сургуулийг дагуул хотууд болон орон нутагт шилжүүлэх ажлууд тусгагджээ.