Эдийн засагчид Монголбанк буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна

Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 9 хувь болгосон. Энэ нь төгрөгийг үнэ цэнтэй болгон, өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж Төв банкнаас үзэж байгаа юм. Харин эдийн засагчид бодлогын хүүг нэмсэн нь буруу гэж үзэж байна. Төв банк бодлогын хүүг нэмсэн нь инфляцыг буулгах биш харин өсгөж байгаа хэрэг гэж үзэж байна.

Монголбанкны мэдээллээр “Олон улсын харилцааны хурцадмал байдлаас үүдэн дэлхий дахинд газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөж, инфляц даамжирч, эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй тулгараад байгаа. Мөн манай улсад ч энэ байдал нөлөөлж, шатахуун болон бусад импортын бүтээгдэхүүний дам нөлөөгөөр инфляц эрчимжиж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг сааруулж байгааг онцолсон. Харин эдийн засагчдын зүгээс бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр иргэдийн  хэрэглээ буурна гэсэн тайлбарыг өгч байна.

Нөгөө талаас бодлогын хүү өссөнөөр нэгдүгээрт хадгаламжийн хүү өснө. 6-7 хувьтай байгаа хүү 9-10 хувьтай болох нь ойлгомжтой гэж байна. Үүнийг дагаад зээлийн хүү нэмэгдэхээр байгаа юм.