Тяньжинаас өдөрт 2 галт тэрэг  хилээр орж ирж байна

Засгийн газраас экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах зорилготой ажиллаж байгаа ч ачаа бараа татан авалт удааширч байгааг иргэд хэлж байна. Өмнө нь өдөрт 2-3 галт тэрэг гардаг байсан бол одоо өдөрт нэг л галт тэрэг гарч байгаа гэдгийг Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооноос мэдээлж байна.

Манайх Хятад улсын талаас шууд хамааралтайг цар тахлын үеийн олон нөхцөл байдлууд харуулсаар байгаа. Өнөөдрийн байдлаар Тяньжинд  ачилт болоод бүх захиалгуудаа авчихсан байна. Хамгийн гол нь галт тэрэг цөөн байгаагаас ачаа бараа дахиад гацаанд орох эрсдэлтэй байгааг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа юм. Нэг галт тэргэнд 40-50 чингэлэг ачаа ордог. Тэгвэл энэ тоог 2-3 болгож байж ачаа тээврийн ирэлт нэмэгдэнэ гэж үзэж байна.  

Тяньжинд одоогоор 5250 чингэлэг ачаа байгаа гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас хэлж байна.