2021 онд 16 нас хүрээгүй 362 хүүхэд гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагад шалгагджээ

Сүүлийн үед бидний ирээдүй хойч болсон хүүхэд, залуус гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 27-ны өдөр 23:50 цагт “СХД-ийн 16 дугаар хорооны байрны орцон дотор хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн байна” гэх мэдээлэл ирсэн байна. Улмаар алба хаагчид хэргийг шалгахад 49 настай, эрэгтэй Д, 48 настай, эрэгтэй Б нар нь согтуудаа тус байрны лифтэн дотор өсвөр насны дөрвөн хүүхдэд зодуулсан гэдгийг тогтоожээ

Бүлэг гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн үед хүүхдүүд архи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ба дээрэмдсэн зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Харин хохирогчид эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа тоон мэдээллээс харахад 15 хүртэлх насны 2020 онд 415, 2021 онд 362 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Өөрөөр хэлбэл, 16 нас ч хүрээгүй үедээ энэ тооны хүүхэд цагдаагийн байгууллагын хаалгыг татжээ.