Энэтхэг улсад бүх нийтийн ажил хаялт зарлажээ

Энэтхэгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон иргэдийн төлөөлөгчдийн газраас Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн хоёр өдрийн ажил хаялт зарлаж байгаагаа мягмар гарагт мэдэгдсэн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүний мэдээлснээр, ажил хаялт 3-р сарын 31-ны өдөр дуусна, энэтхэг даяар 200 сая гаруй ажилтан ажил хаялтад нэгдсэн байна.

Ажил хаялтад тус улсын эдийн засаг,  төмөр зам, авто тээвэр, цахилгаан дамжуулах салбарын ажилчид болон банкны салбарын ажилтнууд нэгдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн, Хөдөө аж ахуйн салбарын орон тооны болон орон тооны бус ажилтнууд нэгдэх юм. Ажил хаялтын шалтгаан нь хөдөлмөрийн хуультай холбоотой өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа юм байна. Мөн цалин хөлсийг нэмэгдүүлэх, гэрээт ажилчдыг хууль ёсны болгох зэрэг шаардлагуудыг Засгийн газартаа тавьжээ. Үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс Засгийн газартаа тавьж буй нэгдсэн шаардлагаас гадна “Бүх Энэтхэгийн банкны ажилтнуудын холбоо” төрийн салбарын банкуудын хувьчлалыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байгаа юм.