Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээ зөвхөн яриа хэлэлцээрийн түвшинд бус бичгээр бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой гэжээ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах, Украины талтай хийж буй хэлэлцээнд оролцогч Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский даваа гарагт мэдэгджээ.
"Украины тал төвийг сахих болон цөмийн зэвсэггүй улсын статустай холбоотой асуудалд илүү бодитой хандах болсон ч гэрээний төсөл дээд хэмжээний уулзалтад өргөн барихад бэлэн болоогүй байна" гэж Мединский даваа гарагт "telegram" хуудсандаа бичсэн бол Украины төлөөлөгчдийн гишүүн Давид Арахамия , "ОХУ Крымийн асуудлыг тооцохгүйгээр Украины байр суурийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна. Харин Мединский “Крым, Донбассын статусын талаарх Оросын байр суур өөрчлөгдөөгүй хэвээр байгааг дахин давтан хэлье” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэгвэл Оросын төлөөлөгчдийн тэргүүний мэдэгдсэнээр, гэрээний эхийг боловсруулах ажлыг дөрөвдүгээр сарын 1-2-ны хооронд шинжээч, төлөөлөгчдийн түвшинд цахим хэлбэрээр хийсэн бөгөөд Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ маргааш буюу лхагва гарагт болох юм юм байна.